Шууд Chart

Соёл, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулав

2020-10-22 17:12:35

Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ Ханой хотод суугаа дипломат корпуст зориулан ЭСЯ-ны байрандаа 2020 оны 10 сарын 20-ны өдөр соёл, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр Монгол гэрийн загвар барьж танилцуулан, Монголын соёл ахуй, монгол дээл, монгол уран зургийн үзэсгэлэн гаргаж, монгол хэл бичиг, монгол уран бичлэгийн тухай танилцуулга хийв.

Мөн уг арга хэмжээний үеэр Вьетнамд суралцагч Монгол оюутнууд морин хуур хөгжим тоглон, уран зураг зурж, үндэсний бүжиг бүжиглэж сонирхуулсан бөгөөд нийт оролцогсдод Монгол уран бичлэгээр муутуу цаасан дээр нэрийг нь бичиж дурсгав. Арга хэмжээнд 20 орчим улсын зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд эх соёл, монгол бичгээ сурталчилсан цагаа олсон, ач холбогдолтой арга хэмжээ болов.


Соёл, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулав  
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй