Шууд Chart

Хөвсгөл аймгийн “Сурагч” тэтгэлэгийг Ү.Энхжинд олгохоор болжээ

2020-10-23 14:59:45

Хөвсгөл аймгийн “Хөвсгөл боловсрол” төслөөс ахмад багш нарын нэрэмжит “Сурагч” тэтгэлэг олгохоор болжээ.  

Тус төслөөс “Сурагч” тэтгэлэгийг тодорхой хугацаанд гурав хүртэлх хүүхдэд олгохоор болсон бөгөөд эхний тэтгэлэгийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн аравдугаар ангийн сурагч Үүрцайхын Энхжинд олгохоор болов.

Ү.Энхжин нь Монгол уран бичлэгээр дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа бөгөөд 2017 онд "Бийрийн жим" дугуйланг үүсгэн байгуулж, долоон удаагийн бийрийн сургалтыг Баянзүрх, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Тосонцэнгэл суманд 11 багш, 50 гаруй сурагчид зохион байгуулжээ.

2019, 2020 онд багш, гэр бүлийн дэмжлэгтэйгээр өөрийн бие даасан бүтээлийн үзэсгэлэнгээ аймагтаа хоёр удаа гаргасан амжилттай яваа тэргүүний сурагч аж.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөвсгөл аймгийн “Сурагч” тэтгэлэгийг Ү.Энхжинд олгохоор болжээ  
Үзсэн: 1278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй