![](/uploads/201404/news/thumb/d3c668f380d50564c795f71e07ad597e_x3.jpg)
Өчигдөр үдээс хойш Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан.
Гэвч байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшлогдсон. УИХ, Засгийн газрын гишүүдийн “давхар дээлийг тайлах” эсэх асуудлыг хэлэлцэх байсан тус хуралд байнгын хорооны дарга А.Бакейг эс тооцвол АН-ын гишүүд огт ирээгүй. Үүнд МАН-ын гишүүд тун шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тодруулбал, АН-ынхан өөрсдөө “давхар дээл”-тэй үлдэхийн тулд зориуд ирцээ бүрдүүлэхгүй байна гэж мэдэгдлээ.
Тус байнгын хорооны хуралдаанаар мөн Засгийн газраас энэ сарын нэгний өдөр өргөн барьсан Хяналтын тухай хууль болон бусад холбогдох хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан юм.
АН “давхар дээл”-тэйгээ үлдэхийг хүсч байна уу | ||
Үзсэн: 754 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.