![](/uploads/201404/news/thumb/1666393f7e06d5058e704710dfff788b_x3.jpg)
Өчигдөр "Монголын малчдын хөдөлмөрийг дэмжих холбоо"-ноос мэдээлэл хийж УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Ерөнхий сайдаас мэдээлэл сонсохдоо "Монголын мал аж ахуй өсөлттэй байгаа. Гэхдээ үүнийг Засгийн газрын тэргүүн өсгөж байгаа юм биш. Энэ чинь хуц, ухнын л хийсэн ажил" гэж хэлсэнд нь дургүйцэж байгаа талаараа мэдэгдлээ.
Хэнтий, Төв, Дорнод аймгаас 155 малчин өрхийг төлөөлж ирсэн тэдгээр малчид нийт малчдын ажил хөдөлмөрийг үл хүндэтгэж, их ажлыг нь үнэлээгүй С.Бямбацогт гишүүнийг малчдаас уучлалт гуйхыг шаардаж байгаа ажээ.
Малчид С.Бямбацогт гишүүнд гомджээ | ||
Үзсэн: 954 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.