Шууд Chart

Нийтийн тээврийнхэн чуулна

2014-04-23 08:59:23

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд салбарын удирдах байгууллагатай хамтран “Нийтийн тээврийн хөгжлийн гарц”-аа тодорхойлохоор чуулах гэж байна.

Чуулган өнөөдөр 10:00 цагт “Blue Sky” цамхагт эхэлнэ.

Анх удаа зохион байгуулагдаж байгаа тус  чуулганыг  “Автобус нэг” ОНӨҮГ-аас санаачлан ерөнхий зохион байгуулагчаар “Автобус нэг” ОНӨҮГ  , “Автобус-3” ОНӨААТҮГ, хамтран зохион байгуулагчаар “Тэнүүн Огоо” ХХК ,  “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГ,  Монголын нийтийн зорчигч тээврийн хөгжлийн консерциум оролцох юм.
 
Чуулганыг зохион байгуулснаар Нийтийн тээврийн салбарын туулж өнгөрүүлсэн замнал, өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэсний үндсэн дээр ирээдүйд барих бодлого, хөгжлийн гарцыг тодорхойлох зорилготой ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийтийн тээврийнхэн чуулна  
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй