![](/uploads/201404/news/thumb/ba76a9efbc8c6632fe9cad5a7fcac8cf_x3.jpg)
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам “Монголын Цэцэрлэгжүүлэгчдийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран маргааш Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөлгөөнийг зохион байгуулахаар болжээ.
Уг зөвлөлгөөн нь цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг төрийн болон мэргэжлийн байгууллага, иргэд, сайн дурын бүлэглэлүүдийн оролцоог хангасан мэргэжлийн түвшний үйл ажиллагаа явуулахад тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцэх зорилготой аж.
Зөвлөлгөөнөөс холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх зөвлөмж, олон нийт, ард иргэдэд хүргүүлэх уриалга гаргах бөгөөд Төрөөс ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн талаар баримтлаж буй бодлого, Хот суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажилд тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд, Шинжлэх ухааны дэвшилтэт техник технологийг ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг сэдвүүдээр асуудал дэвшүүлж хэлэлцүүлэх ажээ.
Цэцэрлэгжүүлэгчдийн улсын зөвлөлгөөн болно | ||
Үзсэн: 1022 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.