![](/uploads/201404/news/thumb/024c303943e1f1ebe36dfa3b11aa5c65_x3.jpg)
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхлэж дөрвөн асуудал хэлэлцэхээр боллоо.
Байнгын хорооны хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаар тус хорооны дарга Д.Баярсайханы танилцуулгыг сонсож байна.
Үүний дараа Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр энэ сарын 18-ны өдөр өргөн барьсан “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Мөн Үндэсний статистикийн хорооны 2013 оны үйл ажиллагааны тайлан, Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.
Санхүүгийн зохицуулах хорооны тайланг сонсож байна | ||
Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.