Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах зорилго бүхий “Талын түмэн адуу-2020” эвент энэ сарын 21-22-нд Хэнтий аймгийн Батноров суманд болно.
Уг эвентэд аймаг бүрийн шилдэг 20 гаруй адуучин оролцох бөгөөд уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн, "Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг булгиулах, “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн иргэдийн дууны тэмцээн зохиогдох гэнэ.
Мөн орон нутгийн гар урлал, жижиг, дунд үйлдвэрлэгчид өөрсдийн урласан бүтээгдэхүүнээ худалдаалах юм байна.
“Талын түмэн адуу-2020” баяр ирэх сарын 21-22-нд болно | ||
Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.