
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Маргааш өдөр баруун аймгуудын нутгийн хойд, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
2020 оны 10 дугаар сарын 28-ны 20 цагаас 10 дугаар сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 6-11 дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
2020 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1,2-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30, 31-нд нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1, 2-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нээс ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн | ||
Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.