![](/uploads/201404/news/thumb/e3e0a29f427c1b7b87c3b5293cd5eee3_x3.jpg)
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашиглалтын төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд эхэлсэн.
Энэ захирамжийг эрчимжүүлэх ажлыг 2014 оны гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулахаар болсон.
Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт албан татвар, төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ 2014 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн “Монгол Хьюндай Автомотив”-ийн байранд ажиллаж эхэлжээ. СХД-ээс авто тээврийн хэрэгсэл эзэмшдэг 84 байгууллагад татвар, төлбөр, хураамждаа тавдугаар сарын нэгний дотор хамрагдахыг сануулсан албан бичиг хүргүүлж эхний ээлжинд 24 аж ахуйн нэгжийг хуульд заасан хугацаанд татварт хамруулсан байна.
Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн явуулын авто оношлогоо хийж эхэлсэнтэй холбоотойгоор дүүргийн “Авто жим” НӨҮГ-т даатгалын компаниуд, арилжааны банк, татвар хураах ажлуудыг нэг дор байрлуулан иргэд нэг цэгээс бүх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлжээ. Авто оношлогооны төв, дүүргийн татварын хэлтсүүдэд татвар төлөлттэй холбоотой мэдээллийн самбар ажиллуулж байгаа ажээ.

"Авто оношлогооны төв" нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байна | ||
Үзсэн: 2379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.