Шууд Chart

Орчин цагийн уран зургийн нэрт төлөөлөгчдийн 17 бүтээлийг шилжүүлэн авлаа

2020-10-28 16:28:30

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлийг үндэслэн Монголын уран зургийн галерей 2020 оны аравдугаар сарын 27-нд 1986 оноос хойш “Их тэнгэр” цогцолборт хадгалагдаж байсан Монголын орчин цагийн уран зургийн нэрт төлөөлөгчдийн 17 ширхэг бүтээлийг шилжүүлэн авчирлаа.

Эдгээр бүтээл нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаад дээрх цогцолборын гадны зочид төлөөлөгчдийг хүлээн авах байруудад түр байрлуулахаар шилжүүлснээс хойш 30 гаруй жил болсон байдаг. Ийнхүү уран зургийн галерейд шилжүүлэх асуудал сүүлийн хэдэн жил эрчимтэй явагдсаны үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлын айлчлал, Соёлын яамны дэмжлэгтэйгээр шийдвэрлэгджээ.  

Шилжүүлэн авсан бүтээлүүдийг өчигдрөөс ирэх арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал галерейн хоёр давхрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэн хүндэтгэлийн үзэсгэлэн зохион байгуулж олон нийтэд толилуулах аж. Мөн цаашид эдгээр бүтээлийн үнэлгээг тогтоох, сэргээн засварлах, хадгалалтын байдлыг сайжруулах ажлыг шат дараатайгаар хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Орчин цагийн уран зургийн нэрт төлөөлөгчдийн 17 бүтээлийг шилжүүлэн авлаа  
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй