Шууд Chart

О.Эрдэнэцогийн “Цагаан шонхорын шуурхай үйлс” марш тэргүүллээ

2020-10-28 16:57:38

Монгол Улсад Хууль зүйн алба үүссэн байгуулагдсаны 110, Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын зарим албад, дотоодын цэргийн штабт “Нэрэмжит марш”-ийн хөгжим гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба болон Дотоодын цэргийн штабын удирдлага бие бүрэлдэхүүн болон хөгжмийн зохиолчид хүрэлцэн ирсэн юм.  

Цагдаагийн “Сүлд” чуулгын Үлээвэр найрал хөгжим албадын нэрэмжит таван маршийг тоглож, чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнбаатар хөгжмийн зохиолч, МУСТА А.Алтансүхийн хөгжим “Эрүүгийн цагдаагийн алдар” маршийг Эрүүгийн цагдаагийн албанд, хөгжмийн зохиолч Н.Даваасүрэнгийн хөгжим “Мөрдөгчийн гавьяа” маршийг Мөрдөн байцаах албанд, соёлын тэргүүний ажилтан Т.Мөнхтунгалагийн хөгжим “Замын цагдаа” маршийг Тээврийн цагдаагийн албанд, хөгжмийн зохиолч, соёлын тэргүүний ажилтан Д.Батдоржийн хөгжим “Журамт цагдаа” маршийг Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд, хөгжмийн зохиолч, ардын жүжигчин П.Хаянхярваагийн хөгжим “Дотоодын цэргийн жавхлант” маршийг Дотоодын цэргийн штабт тус тус гардууллаа.

Мөн “Нэрэмжит марш”-ийн хөгжмөө гардан авсан албад тус маршийг зохиосон хөгжмийн зохиолчиддоо хүндэтгэл үзүүлж талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.

Цагдаагийн “Сүлд” чуулга нь “Цагдаа”-гийн маршийн хөгжим бүтээх уралдааныг өнгөрсөн зургаадугаар сарын 12-нд амжилттай зохион байгуулсан бөгөөд тус уралдаанд онд ардын жүжигчин П.Хаянхярваа, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гансүх, Т.Эрдэнэ-Очир тэргүүтэй 15 хөгжмийн зохиолчийн 16 цагдаагийн маршийн хөгжмийн бүтээл өрсөлдсөн билээ.

Харин энэ удаагийн уралдааны тэргүүн байрт ЦДБЭЧ-ын Ерөнхий хормейстр, соёлын тэргүүний ажилтан О.Эрдэнэцогийн “Цагаан шонхорын шуурхай үйлс” марш, дэд байрт Хилийн цэргийн 0164-р ангийн удирдаач Д.Отгонтогтоолын “Тэнгэрлэг тусгайнхан” марш, гутгаар байрт ахмад уран бүтээлч, урлагийн гавьяат зүтгэлтэн П.Эрдэнэ-Очирын "Түмний хүү цагдаа” марш тус тус шалгарлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Эрдэнэцогийн “Цагаан шонхорын шуурхай үйлс” марш тэргүүллээ   
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй