![](/uploads/202010/news/thumb/41812d1b645275a3a8d3161f00183c7c_x3.jpg)
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Алтанжаргалын бие даасан хоёр дахь “Тэнгэрийн салхи” нэртэй ардын дууны тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 12-13-нд “Корпорэйт Конвеншн Центр”-т болно.
Уг тоглолт Chillout буюу байгалийн чимээ, зөөлөн хэмнэл бүхий тайван уур амьсгалыг бүрдүүлсэн, бүрэн хэмжээний амьд болох аж.
Тоглолтонд үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, этник бүжгийн “Даанс лаб” хамтлаг, уртын дуучин Л.Баяржавхлан нар оролцох юм байна.
Ерөнхий ивээн тэтгэгчээр “Ай энд Жи Интернейшнл” ХХК, дэмжигч байгууллагаар “Корпорэйт Хотел энд Конвеншн центр”, “Талын эзэн” ХХК, “E” Студи, “Хөхүүр айраг” зоог, “Хуяг” брэнд, “Намнаа” клуб, “Лимитлес рекордс” ажиллаж буй.
Б.Алтанжаргалын бие даасан хоёр дахь “Тэнгэрийн салхи” тоглолт болно | ||
Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.