![](/uploads/202010/news/thumb/a04ee4375c678ce05a4273bc357474a6_x3.jpg)
Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ойг тохилдуулан тус театрын хамт олон Монгол Улсын ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит “Ардын дуу мину” кино концерт, аудио гарчээ.
Үүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа санаачлан театрынхаа уран бүтээлчдийн урын сангаас 16 дууг багтаахдаа 28 дуучинг оролцуулжээ.
Ийнхүү уртын дуу, ардын дуу, эмэгтэй, эрэгтэй цөөхүүл, найрал дуу, хөөмий гэх мэт дуулаачийн бүхий л төрлийг “шигтгэсэн” байна.
Энэ тухайгаа тэрбээр “Ардын урлаг бол тухайн улс үндэсний дархлаа, аюулгүй байдал, улсын тусгаар тогтнолын үндэс болдог. Үүнийг авч үлдэж, хөгжүүлж, өвлүүлж авч явна гэдэг бидний үүрэг, хариуцлага. Тэр утгаараа театрынхаа 70 жилийн ойд зориулж энэхүү уран бүтээлийг гаргаж байгаадаа баяртай байна” гэсэн юм.
Сонирхуулахад, тус театрын уран бүтээлчид өндөр ойдоо зориулж, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-н хүртэл “Есөн тэнгэрийн дуурьсал”, “Хансах сэтгэлийн дуу”, “Алтан үеийн дуунууд”, “Эртний бүрээн дуулдага, “Бүжигт мөнхөрсөн аялгуу”, “Хөгжмийн үдэш”, “Монгол бүжгийн гайхамшиг”, “Монгол сонгодог” Үндэсний урлагын их театрын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын уран бүтээлийн тоглолт, “Үндэсний урлагын их теарт-70 жил” зэрэг нийт 11 удаагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяагийн санаачлагаар “Ардын дуу мину” кино концерт, аудио гарчээ | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.