Шууд Chart

Алтай сумын ЭМТ-ийг С.Адьшаа эмчийн нэрэмжит болголоо

2020-10-29 10:52:43

Ховд аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийг төр нийгмийн зүтгэлтэн, ахмад эмч Сумбайн Адьшаагийн нэрэмжит болголоо.

1970-1988 онд Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын албыг тасралтгүй хашихдаа тэрбээр аймгийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ихээхэн зүтгэл гаргаж, өндөр нэр хүндтэй ажилласныг өнөө ч дурссаар байдаг юм.

Түүний удирдлагад ажиллаж байсан эмч нараас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч Н.Баасанжав, мөн Монгол Улсын гавьяат эмч 19 төрөн гарсан байна. Алтай сумын Эрүүл мэндийн төвийг С.Адьшаагийн нэрэмжит болгосныг ёслон тэмдэглэх үеэр тус суманд 20 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй “Гавьяатын үзлэг” зохион байгуулж, нийт 1000 шахам хүнийг үзлэг оношилгоонд хамруулжээ.

 

 





Нийтэлсэн: У.Баярсайхан

Алтай сумын ЭМТ-ийг С.Адьшаа эмчийн нэрэмжит болголоо   
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй