Шууд Chart

“Амин тоонто” үзэсгэлэнгээс Буриадын соёл, уламжлалыг харж болно

2020-10-29 15:25:00

“Амин тоонто” ТББ нь Буриадуудын харилцаа холбоог бэхжүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, Буриадын тухай мэдээллийн сан үүсгэх, өв соёл, түүх, зан заншлынх нь тухай нэгдсэн ойлголт тогтоож, түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготой аж.

10 жил үйл ажиллагаа явуулсан тус байгууллага уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулдаг уламжлалтай. Тодруулбал, 2016-2019 оны үзэсгэлэнг Э.Мэргэн тэргүүлэн зохион байгуулсан бол энэ жил зураач Г.Ганбаяртай хамтарчээ.

“Norphei” арт галерейд дэлгэсэн энэ удаагийн “Амин тоонто” үзэсгэлэн нь Буриад түмний соёл, уламжлалыг хамгаалах, залуу уран бүтээлчдийг дэмжих, олон нийтэд таниулахад чиглэжээ.

Тус үзэсгэлэнд зураач Х.Ууганбаяр, Б.Тэмүүжин, М.Цэрмаа, Б.Бямбажав, М.Мөнхтулга, Б.Ичинхорлоо, Г.Ганбаяр, Б.Энхзул, барималч М.Сергей, Р.Отгонзаяа, Б.Хосбаяр нарын уран бүтээлч оролцож буй. Улаанбаатар хот, Хэнтийн Дадал, Батширээт, Дорнод аймгийн Баяндун, Цагаан-Овоо, Баян-Уул сум, Булганы Тэшиг сум болон ОХУ-ын Ага, Улаан-Үдийн буриад залуусын хамтарсан үзэсгэлэнгээс баримал, уран болон монгол зургийн бүтээлүүдийг сонирхох боломжтой. “Амин тоонто” ирэх арваннэгдүгээр сарын 6 хүртэл үргэлжилнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Амин тоонто” үзэсгэлэнгээс Буриадын соёл, уламжлалыг харж болно  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй