![](/uploads/202010/news/thumb/f92c54e650692312210e77e05b0e8411_x3.jpg)
Нидерланд улсын “Pal-V” компани нисдэг машиндаа зорчих эрх авч чаджээ. Тус машиныг хэрэглэгч Европын аль ч улсын замын хөдөлгөөнд оролцох боломж нээгдэж байна.
“Pal-V” компани газраар явахаас гадна нисэх зориулалтын машиндаа “Liberty” буюу "Эрх чөлөө" гэсэн нэрийг хайрлажээ. Энэ машины нислэгийн болон жолоодлогын туршилт 2012 онд явагдаж, амжилттай өндөрлөжээ. Гурван дугуйтай, хоёр хүний суудалтай энэ жижиг оврын машин дээрээ эвхэгддэг сэнстэй.
Жолоодогч нь нислэгийн эрхийг давхар авсан байх ёстой. Тус машин газраар зорчиж буй үедээ 160 км цаг хүртэл хурдлах чадавхтай бол нислэгийн үеийн дээр хурд нь 180 км цаг юм.
“PAL-V” компани нисдэг машиндаа зорчих эрх авчээ | ||
Үзсэн: 1398 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.