Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн

2020-10-31 14:55:23

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2020 оны 10-р сарын 31-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0-2 хэм хүйтэн байна.


2020 оны 10 дугаар сарын 31-ний 20 цагаас 11 дүгээр сарын 01-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 15-17 хэм, бусад хэсгээр 9-11 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.


2020 оны 11 дүгээр сарын 02-ноос 11 дүгээр сарын 06-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 3-4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 2-нд говь, тал хээрийн нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн   
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй