Шууд Chart

“Говь чэлленж-2020”-ийн оролцогчид Хэрмэнцав руу хөдөлжээ

2020-11-02 10:12:14

"Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевиз, “Тэмээн жинчин” сангийн хамтын санаачилгаар “Gobi challenge” олон өдрийн тэмээн аяллын төслийг эхлүүлээд байгаа билээ.

Тус аяллын “Говь чэлленж-2020” реалити шоуны оролцогчид одоогоор эхний 110 км замыг таван өдөрт амжилттай туулжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ноён сумаас аяллаа эхэлсэн аяллын баг Гурвантэс суманд өнгөрсөн баасан гарагт хүрэлцэн очоод байв.

Тэгвэл тэд одоо 720 км замыг 24 хоногт туулах дараагийн маршрутаа Тост тосон бумбын нуруугаар дамжин Хэрмэнцавыг сонгожээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Говь чэлленж-2020”-ийн оролцогчид Хэрмэнцав руу хөдөлжээ   
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй