![](/uploads/202011/news/thumb/4d342ac769ec36ffc863e34972f41357_x3.jpg)
Жүдо бөхийн ОУХМ, Азийн аваргын мөнгөн медальт Л.Лувсандэмбэрэл, Д.Баярсайхан нарын үүсгэн байгуулсан жүдо бөхийн "Тэргүүн" клубийн нээлтийн ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Нээлтэнд УИХ-ын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Цогтбаатар, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, Олон улсын жүдо бөхийн холбооны шүүгчийн зөвлөлийн гишүүн М.Бөхбат, ОХУ-ын элчин сайдын зөвлөх Краминцев Сергей Анатольевич, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Бадрах, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Энхсайхан нарын эрхэмүүд оролцсон бөгөөд арга хэмжээг нээж УИХ гишүүн Д.Цогтбаатар үг хэлэхэдээ жүдогоор хүүхэд багачуудын хүмүүжил, оюун ухаан, бие бялдарын хөгжил, эрүүл мэндэд тус дэм болох ажиллагааг өдөөн өргөжүүлж, өрнүүлэн тэлсээр байгаад нэн баяртай байгаа.
Мөн манай сургуулиудын нэг онцлог нь дэлхийн хэмжээний тамирчид маань багш-/сэнсэй/ хийж, эрдмээ өвлүүлж байгаа явдал хэмээн онцолсон юм. Нээлтийн арга хэмжээний дараа "Тэргүүн" клубийн бяцхан тамирчдад шар бүс гардуулах арга хэмжээ боллоо.
Жүдо бөхийн “Тэргүүн” клуб үүдээ нээлээ | ||
Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.