![](/uploads/202011/news/thumb/b5321f51e73e3253acd45c27f9558c61_x3.jpg)
Хил залгаа хөрш улс орнуудад коронавируст халдварын тохиолдол улам эрчтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссоос хамтарсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ирж, халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, ард иргэдийн дунд тандалт судалгаа хийх зорилгоор ажиллаж байна.
Энэ хүрээнд өчигдөрөөс эхлэн импортоор бараа таваар оруулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд болон өвчний голомтот бүсээс ирж тусгаарлагдаж гарсан иргэдээс сорьцын шинжилгээ авч тандалт судалгаа хийж байна.
Шинжилгээний хариугаар батлагдсан тохиолдол илрээгүй болно.
Иймд худал ташаа мэдээллийг түгээж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг хүсье.
Мөн Ковид-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг уриалж байна.
Худал ташаа мэдээлэл түгээж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг хүслээ | ||
Үзсэн: 711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.