Шууд Chart

ЭХЭМҮТ-д 44 хүүхэд шинээр мэндэлжээ

2020-11-03 11:58:45

Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.

(2020.11.03-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
-Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 дугаарт 5466 дуудлага холбогдож, үүнээс 2981 нь эмнэлэгт үзүүлэх цаг захиалж, 1320 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

-Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

-Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1977 дуудлага ирснээс 428 нь яаралтай тусламж, 1132 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Үүнээс осол гэмтэл, хүүхдийн өвчлөл, архитай холбоотой дуудлага зонхилж байна.

-ЭХЭМҮТ-д 44 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 267 мэс засал хийгдснээс яаралтай 75, төлөвлөгөөт 192 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 296 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3231 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 200 нь хөдөө, орон нутгаас, 166 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

-Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭХЭМҮТ-д 44 хүүхэд шинээр мэндэлжээ  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй