Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2020-11-04 14:45:02

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Баянхонгор, Төв, Архангайн хойд хэсгээр, маргааш өдөр Төв, Сэлэнгийн нутаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар салхитай байхыг анхааруулж байна.

2020 оны 11 дүгээр сарын 04-ний 20 цагаас 11 дүгээр сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд,  төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 5-7 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

2020 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Хэнтэйн уулсаар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд зарим газраар, 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгаар, 8,9-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.Өнөө шөнө Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Баянхонгор, Төв, Архангайн хойд хэсгээр, маргааш өдөр Төв, Сэлэнгийн нутаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар салхитай байхыг анхааруулж байна.


Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй