Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурлаар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал Улаанбаатар хотыг камерын системийн нэгдсэн удирдлагатай болгох талаар санал оруулж, танилцуулга хийлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд хэв журам, хэрэг зөрчлийг хянах зориулалт бүхий 500 гаруй хяналтын камер ашиглагддаг. Гэсэн хэдий ч ашиглалтыг хариуцах эзэнгүй, стандартын шаардлага хангаагүйн улмаас эвдрэх, гэмтэх мөн хулгайд алдагддаг байна. Энхтайваны өргөн чөлөөний 68 байршилд 117 хяналтын камер байрладгаас гурав нь ашиглалтын зардалгүйгээс ажиллагаагүй болжээ.
Хэв журмын нөхцөл байдлыг хянах 44 камер, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний зөрчлийг бүртгэх, замын нөхцөл байдлыг хянах 52 камер, томоохон уулзварууд болон хотын захад тээврийн хэрэгсэл бүртгэх зориулалт бүхий 25 камер байрладаг. Эхний ээлжинд нийт камеруудыг ангилах, цаашид тавигдах камеруудыг стандартын шаардлагад нийцүүлэх хэрэгтэй байгаа юм. Теле хяналтын системийг Улаанбаатар хотод бий болгох нэгдсэн бодлогын баримт бичиг яаралтай боловсруулах, энэ салбарын бодлогыг хариуцсан нэгж, ажилтантай болгох шаардлагатай байгаа юм.
Хотын аль ч хэсэгт теле хяналтын систем байгуулахдаа нэгдсэн тогтсон стандарт баримтлан орчин үеийн CLOUD технологийн дагуу нэгтгэх, холбогдох бүх байгууллагууд хамтран ашиглах боломж бүрдүүлэх хэрэгтэй байгаа.
Тус тусдаа хэрэглэж ашигладаг хэдий ч засвар, үйлчилгээг орхигдуулсан байдлыг өөрчилж, ашиглалт засвар үйлчилгээг мэргэжлийн нэгдсэн зохион байгуулалт удирдлагад оруулахыг зорьж байна.
Камерын системийг нэгдсэн удирдлагатай болно | ||
Үзсэн: 1795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.