![](/uploads/201307/news/thumb/8f95337bb67c518418d2a833fb09fda9_x3.jpg)
ГХС Л.Болд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Сэргээгдэх эрчим хүчний сайд Фарүүк Абдуллаг 7 дугаар сарын 10-нд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Сайд Л.Болд Монгол Улс, БНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглээд мөн энэ оны эхээр тус улсад айлчлахдаа Мумбай хотод энэтхэгийн бизнес эрхлэгчидтэй уулзснаа дурдлаа. Мөн ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаархи дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Энэтхэг идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Сайд Фарүүк Абдулла хоёр орны хамтын ажиллагааг боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, ойрын хугацаанд дээрх салбаруудад хамтын ажиллагааг эхлүүлэх талаар эрчимтэй ажиллахаа илэрхийллээ.

ГХС Л.Болд Энэтхэг улсын эрүүл мэндийн сайд Фарүүк Абдуллаг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.