Шууд Chart

“Дэндүү дээ, дэндүү” цэнгүүн болно

2014-04-24 09:41:59

“Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Эрийн сайхан хийморь”, “Чойномын гунигт дуун” зэрэг бүтээлүүдээрээ үзэгч сонсогчдынхоо танил болсон УГЗ Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр сүүлийн үед тайз дэлгэцийн уран бүтээлд чамгүй олзтой явна. “Морин хуур” наадмаас гурван түрүү, 12 их шөвөг авч байсан тэрбээр “Гэгээн Муза” наадмын шагналыг хоёр ч удаа хүртэж “Янзаган хүрээ” музыкл, “Хязгааргүй” моно-опера, “Хүннү” дуурь зэрэг дорвитой бүтээлүүд туурвисан. Эрхэм уран бүтээлч ирэх сарын 2-нд Монгол бөхийн өргөөнөө шилдгийн шилдэг дуунуудаас бүрдсэн “Дэндүү дээ, дэндүү” уран бүтээлийн цэнгүүнээ толилуулах гэж байна.

Нийтэлсэн: Б.Баярт

“Дэндүү дээ, дэндүү” цэнгүүн болно   
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй