Шууд Chart

ХӨСҮТ-ийн Био аюулгүй ажиллагааны III зэрэглэлийн лабораторийн үйл ажиллагааг 14 хоногийн дотор эхлүүлэхийг үүрэг болголоо

2020-11-06 16:35:41

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа ХӨСҮТ-ийн Биоаюулгүй ажиллагааны 3-р зэрэглэлийн лабораторийн барилгын явцтай газар дээр нь ирж танилцлаа. Тус барилгын ажил 2014 онд эхэлсэн ч одоо хүртэл ашиглалтад ороогүй байгаа юм.


Энэ үеэр ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн, гүйцэтгэгч байгууллага болох “Энигма” ХХК, Барилга хөгжлийн төв, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, холбогдох бусад албадын дарга нар байлцав.
Тус барилгын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна. Дэлхий дахинд шинэ коронавирүсийн цар тахлын дэгдэлттэй холбоотой ХӨСҮТ-ийн орыг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор барилгын ажлын явцыг түргэтгэх, дээрх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллахыг Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа үүрэг болголоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ХӨСҮТ-ийн Био аюулгүй ажиллагааны III зэрэглэлийн лабораторийн үйл ажиллагааг 14 хоногийн дотор эхлүүлэхийг үүрэг болголоо  
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй