Шууд Chart

Пестицидийн зохистой хэрэглээг хэлэлцлээ

2014-04-24 09:56:13

Манай улс газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ургацыг нэмэгдүүлэн, чанарыг сайжруулах, хорогдлыг багасгах зорилгоор нийт 33 нэр төрлийн пестицидийг үйлдвэрлэлд ямар нэгэн хэмжээгээр ашигладаг. Импортоор орж ирж буй пестицидийн чанар, найрлагыг тодорхойлох боломжгүй, зарим нь манай оронд туршигдаагүй, хэрэглэгчдийн пестицидийн талаарх мэдлэг, мэдээлэлгүй зэрэг нь тулгамдаж буй асуудал болоод байна. Мөн чанарын шаардлага хангахгүй пестицид, тэдгээрийн сав баглааг устгах, устгалын цэг байхгүй, жагсаалтад ороогүй нэр, заавар нь үл мэдэгдэх пестицид орж ирэх зэрэг нь санаа зовоож байгаа юм. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан “Хүнсний аюулгүй байдлын хүрээнд: Пестицидийн зохистой хэрэглээ, түүний тулгамдсан асуудал” хэлэлцүүлгээр пестицид тойрсон асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгээр пестицидийг зөв зохистой хэрэглэх, хяналтын системийг боловсронгуй болгох, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний үзүүлэлт стандарт шаардлага хангаж буй эсэхэд үнэлгээ өгөх асуудал хөндөгдсөн. Мөн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори байгуулах, чадавхийг бэхжүүлэх шаардлагатай талаар оролцогчид санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хүнсний хуулиуд, дүрэм, журамтай уялдуулан гэрээ хэлэлцээрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах, сүлжээ лабораторийн тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээ цаашид авч ажиллах нь чухал байна гэлээ.
Нийтэлсэн: Б.Баярт

Пестицидийн зохистой хэрэглээг хэлэлцлээ   
Үзсэн: 1761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй