Шууд Chart

Дани улсын 130 гаруй булга үржүүлгийн фермд коронавирусний халдвар тархжээ

2020-11-07 12:58:01

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Данид  генетикийн  мутацид  орсон  коронавирус булгаас хүнд халдварласан нэг бус тохиолдол гарсан гэх мэдээлэл авсан ч нэмэлт мэдээлэл  хүлээж байгаа юм байна.

Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен өнгөрсөн пүрэв гарагт хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр онц байдлын агентлаг, цэргийнхний дэмжлэгтэйгээр коронавирусний халдвартай булгануудыг устгах ажлыг  эхлүүлж байгаагаа зарласан юм.

 

Харин Данийн мал эмнэлэг, хүнсний бүтээгдэхүүний удирдах газраас нийт 17 сая  булга  устгахаар төлөвлөснийг мэдээлж байна. Коронавирус  Данийн нийт 130 гаруй  булга үржүүлгийн фермд тархаад байгаа аж. Тус улсын Засгийн газраас булганы фермерүүдийн алдагдлыг нөхөхөд 323-441 сая ам.доллар шаардагдана гэж тооцоолжээ. 

Дани улс булганы арьсны экспортоороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд өнгөрсөн жил л гэхэд булганы арьсны экспорт нь 475 сая  ам.долларт хүрч  байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дани улсын 130 гаруй булга үржүүлгийн фермд коронавирусний халдвар тархжээ  
Үзсэн: 2306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй