Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги хамт олныг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ жилийн уралдаанд 29 анги, байгууллага оролцож байгаа бөгөөд хоёрдугаар сараас эхэлсэн нэг, хоёрдугаар шатны шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг анги тус бүр дээр очин, дүгнэж байна. Харин хоёрдугаар шатнаас шалгарсан есөн ангийн жагсаалын тоглолт, төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 3-ны өдөр 11.30 цагт Их эзэн Чингис хааны талбайд болно.
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги, байгууллагуудын хөгжил, албан хаагчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгын хүрээнд “Монгол цэргийн жавхаа” уралдааны шилдгүүдэд орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан шилдэг тохижилттой, жагсаалч ангийг удирдан зохион байгуулсан захирагч, даргыг орон сууцаар шагнаж, тус ангид үлээвэр хөгжмийн зэмсгийн иж бүрдэл, мөнгөн шагналыг олгох юм. Мөн тусгай шагналаар нэг ангийг шалгаруулж үлээвэр хөгжмийн зэмсгийн иж, дөрвөн сая төгрөгөөр урамшуулах юм байна.
“Монгол цэргийн жавхаа” уралдааны шилдгүүдэд орон сууц олгоно | ||
Үзсэн: 1476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.