Тайз дэлгэцийн олон арван бүтээлд тайзны зураач болон нүүр хувиргагчаар ажиллаж түмэн олонд эчнээ танил болсон зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам ирэх тавдугаар сарын 3-5-ны хооронд Германы Франкфурт хотноо зохион байгуулагдах үс засалт, нүүр будалтын дэлхийн аваргад оролцоно. Мөн Монголын шилдэг нүүр хувиргагч, үсчид оролцох юм байна. Түүнчлэн Монголын мастер гоо сайханч Э.Мөнхбаяр тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн аваргын тэмцээнд шүүгчээр ажиллаж буй анхны монгол гоо сайханч болж байна.
Нүүр будалтын дэлхийн аваргын тэмцээнд оролцоно | ||
Үзсэн: 2213 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.