Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2020-11-09 11:23:08

2020 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 16-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

- Ихэнх хугацаанд цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна -

Хур тунадас: 9, 10, 13-нд Монгол Алтайн уулархаг нутгаар, 11-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,  14-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 9, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэн зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10м/с байна.

Агаарын температур: Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байх төлөвтэй. 14, 15-нд нутгийн зүүн хасагт бага зэрэг сэрүүснэ.  


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй