![](/uploads/201307/news/thumb/a828a72d74f0fea4d01d8dfe837cf39a_x3.jpg)
Америк эмч Сэм Аскелрад Вьетнамын дайнаас авчирсан хачирхалтай дурсгал болох вьетконг хүний гарыг бараг хагас зууны туршид гэртээ цэрэг хүний үүрдэг цүнхэнд нямбай байдлаар хапгалсаар ирсэн байна.
Энэ бүх он жилүүдэд өнгөрсөн дайны дурсамжаа сэргээхгүйн тулд цүнхэндээ тэрбээр гар хүрээгүй аж. Гэвч хоёр жилийн өмнө нөгөө гараа эзэнд нь эргүүлэн өгөхөөр шийджээ. Ийнхүү 2013 оны 7 дугаар сарын 1-нд тэрбээр дайны ахмад дайчин 74 настай Нгуен Куэн Хынд гарыг нь эргүүлэн өгсөн байна.
Цэргийн эмч асан Сэм Акселрад, түүний эмчлүүлэгч вьетнам хүн Нгуен Куэн Хын нарын уулзалт Ханойгоос бараг 2000 км зайд орших Зялай муж дахь түүний төрөлх хот Анкхед болсноор америк болон вьетнам хүмүүс 47 жилийн дараа дахин гар барин золгов.
Ингэснээр гараа эргүүлэн авсан долоон хүүхдийн эцэг, бэлбэсэн нөхөр болох Нгуен Куэн Хын Сэм Акселрадын хамтаар нутгийнхаа түшмэдтэй уулзан ахмад дайчны тэтгэврээ шаардсан байна. Дайны дараа түүний бүх бичиг баримт алдагдсанаас гараа аюул осолтой үйлдвэрт ажиллаж байгаад ч бус харин чухамхүү дайны үеэр алдсан гэдгээ түшмэлүүдэд нотлох зүйлгүй болсон тул ахмад дайчныхаа хувьд авах учиртай тэтгэврээ хүртэж чадалгүй иржээ.
Түүний гарын үүх түүх 1966 оны 10 дугаар сарын эхээр Анкхе хотын орчимд эхэлжээ. Америкчуудаас бууны сум “хүртсэн” 27 настай партизан нэмж зовохгүйн тулд тулааны талбараас зугтаан эцэстээ будаа хадгалах агуулах саванд гурав хоног нуугджээ. Тэндээс түүнийг олж илрүүлсэн америк цэргүүд цэргийн эмнэлэгт хүргэсэн ажээ.
Эмнэлэгт түүнийг цэргийн залуухан эмч Сэм Акселрадад өгснөөр буудуулсан гарыг нь тайрахаар болсон байна. Ийнхүү тайрагдсан гар зүйл дуусах учиртай байсан хэдий ч дайн байлдаанаас уйдаж гансарсан эмч нар түүнийг хадгалж үлдээхээр шийдэж Аскелрадын андууд гарнаас нь арьс, булчинг нь салгаад тарж бутарсан яснуудыг төмөр утсаар холбожээ. Энэ бүхний дараа хийсэн “бүтээлээ” дурсгал болгон түүнд хадгалуулсан байна.
Хачирхалтай нь Акселрад нөхдийнхөө санааг үнэлснээр гарыг хадгалсаар иржээ. Дайнаас буцаж ирээд үүрдэг цэрэг цүнхэндээ гараа хийж орхисноос хойш энэ бүх он жилүүдэд тэндээ хэвтсэн байна.
Гэвч 2011 онд тэсгэл алдан цүнхээ нээснээр олсон гараа эзэнд нь эргүүлэн өгөх хэрэгтэй гэж шийджээ.
Аскелрад вьетнам сэтгүүлч Тран Куин Хоатай танилцаж, нөгөө гарны гайхалтай түүхээ ярьж өгснөөр энэ тухай нийтлэл сонинд гарчээ... Гараа эргүүлэн олж авсан Нгуен Куэн Хын энэ гарнаасаа хэзээ ч салахгүй гэж шийдэмгий хэлсэн байна. Тэрбээр гэрээслэлдээ намайг гартай минь оршуулаарай гэж захих гэнэ.
47 жилийн дараа гарыг нь эргүүлэн өгчээ | ||
Үзсэн: 1380 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.