Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.
(2020.11.14-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
-Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 3115 дуудлага ирснээс 853 нь яаралтай тусламж, 2262 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
ЭХЭМҮТ-д 47 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 241 мэс засал хийгдснээс яаралтай 74, төлөвлөгөөт 167 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 126 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
-Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, урьдчилан сэргийлээрэй!
Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ | ||
Үзсэн: 457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.