![](/uploads/202011/news/thumb/c907e3d84611c7e60c780321a19b03a7_x3.jpg)
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 сарын 12-ны өдрийн “Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/520 дугаар тушаалын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг Тохиолдлын удирдлагын тогтолцооны өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагааг явуулж байна.
Эмнэлгийн төв үүдэн хэсэг, Зөвлөх поликлиник, Яаралтай тусламжийн тасгуудад 2020 оны 09 сарын 23-ны өдрөөс эхлэн үүдний хэсгүүддээ мананцар үүсгэж 1-2 секундэнд ариутгах ууран хөшиг, зайнаас халуун хэмжиж, амны хаалтны хэрэглээг хянах камер, хяналтын дэлгэцээр хянан, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийн гарыг халдваргүйжүүлэн ажиллаж байна.
Зайнаас биеийн халууныг хэмжих камер нь хүний нүүрний хэсгээр хэт улаан туяагаар 4 метрийн зайд хүний биеийн халууныг хэмжих, биеийн хэм өндөртэй тохиолдлыг илрүүлснээр тус аппаратны дэлгэц хэсэгт автомат дохиолол асч, зургийг хадгалах зэрэг хүчин чадалтай. Мөн энэхүү шинэ технологийг ашигласнаар сэжигтэй тохиолдлыг илрүүлэх болон халдварын үед гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Тус эмнэлэгт дээрх тоног төхөөрөмжүүдийг суурилуулсанаар коронавируст халдварын цартахал, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед гар ажиллагаагаар иргэд, үйлчлүүлэгчдийн халууныг үзэх цаг хугацааг хэмнэн ажилчдыг халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.
Улсын гуравдугаар төв эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна | ||
Үзсэн: 1668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.