Монгол Улсад коронавируст халдвараас үүссэн нөхцөл байдлын хүрээнд үүсч буй нөхцөл байдлыг хяналтдаа авах, халдварын тархалтыг таслан зогсоохоор цаг хугацаатай өрсөн ажилласаар байна.
УОК-ын Шуурхай штабыг Коронавируст цар тахлын үед гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны шуурхай штабын зохион байгуулалтад шилжүүлсэн бөгөөд штаб Эрүүл мэндийн яамны байранд шилжин байрлалаа.
Шуурхай штаб нь 20 гаруй яам, агентлаг, салбар, салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 24 цагаар ажиллаж байна. Тус штабаас гаргасан шийдвэрийг төрийн байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд даган мөрдөнө.
Шуурхай штабын 50 гаруй хүнтэй баг ЭМЯ-ны байранд шилжин ажиллаж байна | ||
Үзсэн: 449 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.