Шууд Chart

Энэ долоо хоног цаг агаар ямар байх вэ?

2020-11-16 12:15:17

2020 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

- Хугацааны эхэн болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орно -

Хур тунадас: 16-нд нутгийн зарим газраар, 17-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21,22-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 17-нд Алтайн салбар уулсаар, 18-20-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с байна.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар бага зэрэг дулаан байх боловч 18-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байх төлөвтэй байна.


Энэ долоо хоног цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй