Шууд Chart

Сармис хөгшрөлтийг удаашруулдаг

2013-07-15 10:35:16

Бид зөвхөн сармисыг хоолондоо амт оруулахдаа, ханиад хүрсэн үедээ л хэрэглэдэг. Гэвч хоол идэх бүртээ сармисыг хачир болгон хэрэглэж байх нь гэдэсний үрэвсэлт өвчин, амьсгалын замын халдварт өвчин, хоол боловсруулах өвчиний халдвараас урьдчилан сэргийлдэг гэдгийг тэр болгон мэддэггүй.  Сонирхуулахад энэхүү ургамалыг зөвхөн эмчилгээнд бус гоо сайхан хийгээд хөгшрөлтийг удаашруулахад эртнээс хэрэглэсээр ирсэн билээ.
Сармис дараах өвчнүүдийг анагаахдаа онцгой үр дүнтэй гэж эрдэмтэд үздэг байна. Энгийн өдөр тутмын хэрэглээндээ хэвшүүлж болох доорх нөхцлүүдийг та ч туршаад үзээрэй.
·         7 хумс сармисыг хоолны шингэц муудаж гэдэс дүүрсэн үед идвэл эдгэрнэ.
 
·         Өнчин сармис /1 толгойт сармис/ 2 ширхэгийг нимгэн хэрчиж буцалсан усаар бүрж дэвтээгээд 1 шөнө тавьж, дараа өдөр нь чихэр юм уу мөсөн чихэр хийж буцалгаад бүлээнээр нь уувал архагшсан ханиадыг анагааж болно.
 
·         Суулгалтын үед  чанаж идүүлнэ.
 
·         Булчирхай үрэвссэн үед сармис, цууг адил хэмжээтэй хийн найруулж өвчилсөн хэсэгт тавьж хэрэглэнэ.
 
·         Ихэнх хүмүүст тохиолддог хомхой буюу герпес уруулын аль нэг хэсэгт үүсэн үед шүүсийг нь түрхэнэ. Шүүс нь гашуун хурц учраас ярны тархалтыг зогсоодог байна.
 
·         Сармисны тосыг үс унан халцарч байгаа хуйхандаа түрхэн уут юм уу малгай өмсөн унтаж, өглөө босоод бүлээн усаар угаах нь үс уналтыг зогсооно. Энэ аргыг хэдэн долоо хоногийн турш хэрэглэхэд та заавал үр дүнг нь үзэх болно.
 
·         Сармисыг зохих тунгаар нь хэрэглэж заншвал халдварт өвчнөөс хамгаалах дархлаа сайжирдаг.
Ямарваа зүйлд сайн зүйл байлаа ч саар зүйл бас л байдаг. Сармисыг сайн гээд нэг дор ихээр хэрэглэж болохгүй. Тунг нь тааруулж хэрэглэх нь таны эрүүл мэндэд бүр их тустайг санах хэрэгтэй.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сармис хөгшрөлтийг удаашруулдаг  
Үзсэн: 3343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй