Шууд Chart

Энэтхэг улсын сэргээгдэх эрчим хүчний сайдыг хүлээн авч уулзав

2013-07-15 10:56:21

Гадаад Харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор ирсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Сэргээгдэх эрчим хүчний сайд Фарүүк Абдуллаг 7 дугаар сарын 10-нд хүлээн авч уулзлаа.

Сайд Л.Болд Монгол Улс, БНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэв. Тэрээр мөн энэ оны эхээр тус улсад айлчлахдаа Мумбай хотод энэтхэгийн бизнес эрхлэгчидтэй уулзснаа дурдаад ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаархи дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Энэтхэг идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Сайд Фарүүк Абдулла хоёр орны хамтын ажиллагааг боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, ойрын хугацаанд дээрх салбаруудад хамтын ажиллагааг эхлүүлэх талаар эрчимтэй ажиллахаа илэрхийлэв.

 


Энэтхэг улсын сэргээгдэх эрчим хүчний сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй