Шууд Chart

АСДҮОУХ-ийн 25 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

2020-11-20 13:35:29

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ) байгуулагдсаны 25 жилийн ойн олон улсын бага хурлыг тус хүрээлэн “Ардчилал одоо ба ирээдүйд” сэдвийн дор 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд цахимаар хуралдуулж байна.

"COVID-19" цар тахалын улмаас ийнхүү цахимаар болж буй олон улсын бага хурлын үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн сонгуулийн ирээдүй, Мьянмар дахь ардчиллын ирээдүй, Африк дахь улс төрийн оролцоо, Төв ба Зүүн Европын ардчилал, Латин Америкийн ардчилал, тогтвортой ардчилал зэрэг дэд сэдвээр 12 хуралдааныг зохион байгуулж бөгөөд АСДҮОУХ-ийн 33 гишүүн орны төлөөлөгчид оролцож байна.

АСДҮОУХ-ийн 25 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин видео мэндчилгээ илгээсэн юм. Гадаад харилцааны дэд сайд илгээсэн мэндчилгээндээ ардчиллыг нэг далаалтаар хэрэгжүүлэх боломжгүй учир ардчиллын боловсролыг дэмжих, ардчиллын үнэт зүйлийн талаарх  иргэдийн ардчиллын боловсролыг дээшлүүлэх замаар байнга анхаарал хандуулж, байнга өөрчлөн сайжруулж байх шаардлагатайг онцлон тэмдэглэв.


АСДҮОУХ-ийн 25 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв  
Үзсэн: 969 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй