![](/uploads/201307/news/thumb/095115447fd729ba82da48814b719501_x3.jpg)
Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул 7 дугаар сарын 8-ны өдөр Оттавагийн Фэрмонт Шато Лорие зочид буудалд Үндэсний баярын хүлээн авалт зохион байгуулав. Хүлээн авалтад Канадын Парламентын гишүүн, Төрийн албаны Комиссын дарга, холбогдох яам, газруудын төлөөлөгчид болон тус улсад суугаа ДТГ-ын тэргүүн, дипломатууд зэрэг 110 гаруй зочид хүрэлцэн ирэв.
Элчин сайд хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож буйг дурдаад, энэ хугацаанд Канадын Засгийн газар, ард түмэн манай тууштай гуравдагч хөрш байж, монголын ардчилсан хөдөлгөөнийг анхнаас нь дэмжиж ирсэнийг онцлон тэмдэглэв. Мөн энэ түүхт ойн үеэр иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, монгол иргэд хөнгөлөлттэй нөхцлөөр Канадад зорчих бололцоо олгосон явдалд Канадын Засгийн газарт талархлаа илэрхийлэв.
Үндэсний баярын хүлээн авалт зохион байгууллаа | ||
Үзсэн: 1400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.