Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Хувцсаа тайчаад шид” нэртэй бие даасан 11 дэх цомгоо гаргах гэж байгаа билээ. Тэрбээр фенүүдийнхээ дунд “Best Home video” бичлэгийн уралдаан зарласан.
Уралдаанд оролцогчид багтай болон баггүйгээр зөвхөн “Хувцсаа тайчаад шид” дууг л ашиглан бичлэг хийж Д.Болдын фейсбүүк хуудас руу “шээрлэх” юм байна. Хамгийн их “Like” бас “Comment” цуглуулсан нэг бүтээл шилдгээр шалгаран “Samsung Galaxy S5 with Gear Fit” болон “Хувцсаа тайчаад шид” шинэ цомгийн эзэн болох аж.
https://www.facebook.com/BOLDcamerton хаягаар бичлэгээ явуулах бөгөөд уралдаан дуусахад 12 хоног үлдсэн байна.
“Хувцсаа тайчаад шид” дууг ашиглан уралдаанд оролцоно | ||
Үзсэн: 1389 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.