![](/uploads/201404/news/thumb/3d4cd8a25452baab0004ccfe9a118934_x3.jpg)
УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөрөвдүгээр сарын долооны өдөр УИХ-д Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн.
Түүний энэхүү саналыг горимын дагуу Хууль зүйн байнгын хороо дөрөвдүгээр сарын 14-ний өдөр хэлэлцэж О.Баасанхүү гишүүний гаргасан Хууль зүйн сайдыг огцруулах өргөдөлдөө дурдсан мэдээллүүдийг нэмж тодруулах шаардлагатай хэмээн үзсэн учраас байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар хойшилж байсан.
Харин өчигдөр үдээс хойш буюу УИХ-ын нэгдсэн чуулган тарсны дараа Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдлаа.
Тус хуралдаанаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд гишүүдээс санал хураахад олонх нь сайдыг огцруулахыг дэмжжээ.
Гэхдээ энэ бол эцсийн шийд биш юм. Журмын дагуу Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар авч хэлэлцэж байж эцсийн шийд гарна. Тодруулбал, УИХ-ын чуулганаар хэлэлцээд гишүүдийн олонх нь байнгын хорооны саналыг дэмжвэл Х.Тэмүүжин сайд ажлаасаа огцорно, харин УИХ-аас уг асуудлыг байнгын хороонд буцаах шийдвэр гарвал сайдад боломж гарч ирэх юм.
Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал хэрхэн шийдэгдсэн талаар бид удахгүй мэдээллэх болно.
Байнгын хороо Х.Тэмүүжин сайдыг огцруулах шийдвэр гаргалаа | ||
Үзсэн: 1276 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.