![](/uploads/201307/news/thumb/3a05e69ed30b53f1239baf1858e2cffc_x3.jpg)
Гадаад Харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, ойн асуудал эрхэлсэн сайд Гийом Гарог 7 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд өөрийн бие төлөөлөгчөөр Засгийн газрын гишүүн илгээсэн нь Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаандаа онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл юм хэмээн сайд Л.Болд онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр Францын тал манай улстай технологи, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрэх сонирхол өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Зүүн хойд азийн бүс нутгийн аюулгүй байдал, Солонгосын хойг дахь энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилгоор Улаанбаатарын яриа хэлэлцээг Монгол Улс санаачилж байгааг сайд Л.Болд уулзалтын үеэр Гийом Гарод мэдэгдлээ.
Гадаад Харилцааны сайд Л.Болд Гийом Гарог хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.