![](/uploads/202011/news/thumb/7b0f9e7e781e364e1c49f8909607b99a_x3.jpg)
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.11.24/ ээлжит мэдээлэл хийлээ.
- 2020.11.22-ны 11:00 цагаас хойш ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод лабораториудад 4335 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрсэн байна.
- Улаанбаатар хотод илэрсэн тохиолдлын хоёр нь Буянт-Ухаа хорооллын оршин суугч, гурав дахь нь Төмөр замын ӨЭМТ-ийн сувилагч байжээ.
Эдгээр гурван тохиолдлын ойрын хавьтал болох 278 хүнийг олж тогтоон, шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
Мөн Сэлэнгэ аймагт 26, Говьсүмбэр аймагт гурван хүнд /тусгаарлагдсан хавьтлаас/ халдвар илэрчээ. Дархан, Орхон, Дорноговь аймагт халдвар шинээр илрээгүй байна.
Монгол Улсад голомтлон гарсан “Ковид-19” халдварын батлагдсан нийт тохиолдол 235 боллоо. Мөн зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдол нэмэгдсэн байна. Тухайлбал 2020.11.10-нд ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1 хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн аж.
Ингээд Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 672 боллоо.
• Улаанбаатар -54
• Сэлэнгэ -124
• Дархан -20
• Дорноговь -14
• Орхон -17
Өнөөдрийн байдлаар, Улаанбаатар хотод дараах дүүргийн хороодод халдвар гараад байна.
• БЗД-ийн 4, 10-р хороо
• СБД-ийн 16, 18, 13-р хороо
• БГД-ийн 18, 1, 4, 6-р хороо
• СХД-ийн 7, 19-р хороо
• ХУД-ийн 21, 16, 10-р хороо
• Багануур дүүргийн 4-р хороо
• ЧД-ийн 19-р хороонд байрладаг иргэдээс халдвар гарсан байна.
Тухайн хаяг байршилд амьдарч буй хэдий ч гэрээсээ гарч үзвэр үзсэн, хоол идсэн, зарим тохиолдолд мэргэжлийн ажлаа хийсэн буюу бариа засал хийсэн тохиолдол байгаа тул халдварын эрсдэл хаа сайгүй байгааг харгалзан үзэж гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-наас зөвлөж байна.
“Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 672 боллоо | ||
Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.