Шууд Chart

Х.Тэмүүжин эсэргүүцлээ илэрхийлжээ

2014-04-25 10:23:23

Өчигдөр орой Хууль зүйн байнгын хороо хуралдаж Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Х.Тэмүүжин сайдыг огцруулах дээр санал нэгдсэн талаар бид мэдээллэсэн.

Өчигдөр оройны байнгын хорооны хуралдааны дараа Х.Тэмүүжин сайд өөрийн твиттер хуудаснаа "Би буруу хүмүүст бас буруу цаг үед итгэж ээ. Энэ миний хамгийн том алдаа байлаа" гэж бичсэн нь нэлээд олон хүний амны бай болоод байна.
 
Албан бус мэдээллээр байнгын хорооны хуралдаан дээр АН-ын дийлэнх гишүүд түүний эсрэг санал өгсөн бололтой. Харин үүнд нь уурласан сайд АН дотроо зөрчилтэй байгаа гэдгийг илтгэх мэт намын нөхдөдөө ийнхүү бичжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Х.Тэмүүжин эсэргүүцлээ илэрхийлжээ  
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
99.100.111.xxx [99.100.111.xxx] 2014-04-25 13:09
ичмээр хүмүүс олон жил сайд хийж болоод байхад шинэчлэл хийж байгаа сайдаа унагана гэдэг үнэхээр итэгмээргүй зүйл болж байна.Ер нь ТАН ынхан төр засгийг хямруулах гэсэн санаагаа татаж авахгүй бол нэр хүнд улам доошилж улс төрийн хөрснөөс арчидахад ойрхон байна.Үүнийгээ больж улс орныхоо түвэгтэй байдал руу анхаарлаа хандуулаачээ.

Бидэнтэй нэгдээрэй