![](/uploads/201404/news/thumb/2197deb19fafdd2c9a2d68a625c8bee1_x3.jpg)
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сайдын суудалдаа үлдэх эсэх нь тун эргэлзээтэй болсон энэ үед АН-ын гишүүд түүнийг өмөөрөхгүй байгаа талаар тэрээр гомдоллосон.
Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр байнгын хороонд суудалтай АН-ын есөн гишүүний олонх нь түүнийг огцруулахад санал нэгдсэн. Энэ талаараа сайд өөрийн твиттер хуудсандаа үзэл бодлоо илэрхийлээд амжсан.
Харин өнөө өглөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсандаа нэг зүйл жиргэсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Тэрээр өөрийн цахим хуудсандаа "Х.Тэмүүжинд ноцтой алдаа дутагдал бий. Харин энэ Засгаас эхлэж огцруулах сайд биш. Тэр алдаа дутагдлаа засч, сургамж авах чадвартай гэж итгэе" хэмээн бичжээ.
Ерөнхийлөгч Х.Тэмүүжин сайдыг өмөөрчээ | ||
Үзсэн: 1508 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.