![](/uploads/201404/news/thumb/793d896f517065954ae6b619a604bd57_x3.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон байнгын хорооноос асуулт асууж санал бодлоо илэрхийлж байгаа юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эдийн засгийн хөгжлийн сайдаас "Манай улсын эдийн засгийн хямралын талаар намууд, гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлээд байх юм. Зарим нь сайн байна. Зарим нь хямралтай байна, зарим нь хүнд байна гэсэн мэдээлэл хийж байна. Яг бодит байдлаар эдийн засаг ямар түвшинд байна вэ. Үнэхээр хямарсан бол юунаас болж хямарсан бэ, хэрвээ үгүй бол хямралд хэдэн алхам ойртож байгаа вэ?" гэж асуулаа.
Үүнд нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тайлбар хийлээ. Тэрээр "Эдийн засаг хямраагүй. Гэхдээ бага зэрэг асуудал байгаа" гэсэн юм. Сайд мөн энэхүү манай улсад үүссэн эдийн засгийн хүнд байдлыг дэлхийн эдийн засгийн байдалтай холбоотой гэж тайлбарлалаа. Тодруулбал, дэлхийн валютын ханшийн өөрчлөлтөөс болж манай улс дахь гадаадын хөрөнгө оруулалт буурсан, үүнээс гадна өмнөх Засгийн газрын алдаатай бодлогын үр дүн нь одоо ингэж гарч байна хэмээсэн юм. Түүнчлэн өнөөдрийн энэхүү эдийн засгийн хүнд байдалд дүгнэлт хийж яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол хямралд тун ойрхон байгаа гэж хэллээ.
Н.Батбаяр: Эдийн засаг хямраагүй | ||
Үзсэн: 2571 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.