Шууд Chart

Эмзэг бүлгийн иргэдэд амны хаалт олгож, тандалтын ажлыг зохион байгуулж байна

2020-11-26 10:47:40

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед нийслэлийн зургаан дүүргийн эмзэг бүлгийн 10 мянган өрхийн дунд Ковид-19-ын халдварын тандалтын шинжилгээ хийж, амны хаалт олгох ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлыг УНТЭ, УХТЭ, ГССҮТ, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв болон Нийслэлийн  нийгмийн халамжийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ГССҮТ-өөс мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн баг Хан-Уул болон Баянгол дүүрэгт ажиллаж, эмзэг бүлгийн өрхийн нэг гишүүнийг коронавирусын шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаас гадна амны хаалтыг олголоо.


Харин УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт, УХТЭ-ийн баг  Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд хуваарийн дагуу ажиллаж байна.

Амны хаалт авах боломжгүй, эмзэг бүлгийн 10 мянган өрхөд амны хаалт олгох ажлыг өчигдрөөс эхлүүлсэн болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлж байсан.








Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эмзэг бүлгийн иргэдэд амны хаалт олгож, тандалтын ажлыг зохион байгуулж байна  
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй