![](/uploads/202011/news/thumb/e856915a4b1c54f0fa8b17a015dd8bd9_x3.jpg)
Сүүлийн үед 4-9 хоногийн дотор буюу нууц хугацаанд коронавирус илрүүлэх шинжилгээгээр халдвар илэрч байна. Энэ нь голомтлож илрэх явц юм. Өөрөөр хэлбэл, тухайн халдвар авсан хүнийг илрүүлэх, түүний ойрын хавьтал болох гэр бүл, нэгдүгээр хавьтлуудыг шүүж шинжилгээ авч байгаа.
Мөн тухайн вирусийн халдварлах чадвар өндөр учраас шинжилгээгээр халдвар илэрч байна. 18 хүний халдвар 14 хоногийн нууц хугацааг даваад 18-20 хоног дээрээ илэрсэн. Энэ бол шинэ вирус учраас судалгаа үргэлжилж байгаа. ДЭМБ-аас 4-14 хоногт вирус илэрнэ гэж үзэж байгаа. Үүгээр олон улс мөрдлөг болгон ажиллаж байна.
Манай улсын хувьд ажиглалт тандалтын 21 хоногийн хугацаанд дээрх 18 хүний халдвар илэрсэн учраас энэ хугацаанд бид ажиглалт, шинжилгээгээ хийж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
А.Амбасэлмаа: 18 хүний халдвар 14 хоногийн нууц хугацааг даваад 18-20 дахь хоног дээрээ илэрсэн | ||
Үзсэн: 1175 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.